Ато Жабари Болдон (Англи: Ato Jabari Boldon, 1973 оны 12 сарын 30-нд төрсөн) нь Тринидад ба Тобагогийн хөнгөн атлетикч, олимпийн 4 медальтай тамирчин юм. Ойрын зайн гүйгчдээс түүнээс гадна Фрэнки Фредерикс, Карл Льюис нар л хувийн төрлөөр олимпийн 4 медаль зүүж түүхэн үлдсэн байдаг. Түүний 50, 60, 100, 200 метрийн гүйлтийн хувийн дээд амжилт нь харгалзан 5.64, 6.49, 9.86, 19.77 секунд бөгөөд бүгд улсынхаа дээд амжилт болно.
Ато Болдон
|
Ато Болдон (зүүн гар талд нь) Сиднейн олимпийн үеэр
|
Хөнгөн атлетик
|
Төлөөлдөг улс: Тринидад ба Тобаго Тринидад ба Тобаго
|
Хувийн мэдээлэл
|
Бүтэн нэр |
Ато Жабари Болдон
|
Төрсөн огноо |
1973 оны 12 сарын 30
|
Төрсөн газар |
Порт-оф-Спэйн
|
|
|
Хөнгөн атлетикийн замналаа дуусгасны дараа тэрээр 2006–2007 онд сөрөг хүчин болох Үндэсний Нэгдсэн Конгрессийг төлөөлж Тринидад ба Тобагогийн парламентад сууж байсан Сенатор байсан. Өдгөө Си-Би-Эс, Эн-Би-Си Спортс телевизүүдэд хөнгөн атлетикийн тоймчийн ажил эрхэлж буй.