Антарктид далайн хав

Антарктид далайн хав (Arctocephalus gazella) нь Arctocephalus буюу Өмнөдийн үслэг далайн хавын төрлийн 9 зүйлийн нэг юм.

Антарктид далайн хав

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Сэлүүр хөлтөн
Овог: Чихт далайн хав
Дэд овог: Arctocephalinae
Төрөл: Arctocephalus
Зүйл: A. gazella
Латин нэр
Arctocephalus gazella
Peters, 1875


Гадаад төрх засварлах

Энэ далайн хав нь богино, өргөн хоншоортой ба нас бие гүйцсэн эр нь хар бараандуу өнгөтэй. Эм болон нас бие гүйцээгүй залуу далайн хав нь саарал байна. Зулзага нь хар хүрэн өнгөтэй ба төрөх үедээ хар өнгөтэй байдаг. 1000 зулзага тутамд нэг цайвар шаргал өнгөтэй төрөх нь бий.

Эр нь эмээс биеэр том ба 2 м урт, 91-209 кг жинтэй. Эр антарктид далайн хав 15, эм нь 25 насалдаг аж.


Идэш тэжээл засварлах

Голдуу сам хорхой идэх ба зарим үед оцон шувуу барьж иддэг.


Үржил засварлах

Үржлийн үед хүчирхэг эр далайн хав хэдэн арван эмэгчинтэй байдаг. 11-12 сард эм далайн хав зулзагалах бөгөөд 4 сартай болтол нь хөхүүлж тэжээдэг.


Галлерей засварлах

     
Зулзага нь. Антарктид далайн хав.

Гадаад холбоос засварлах