Английн боловсролын тогтолцоо

Английн боловсролыг тус улсын Боловсролын Яам, Бизнес, Шинэ бүтээл, Ур Чадварын Яам хянадаг байна. Харин орон нутгийн түвшинд орон нутгийн удирдлага нийтийн боловсрол болон улсын сургуульд хэрэгжүүлэх бодлогыг хариуцан ажилладаг.

Их Британид 5-16 насны бүх иргэн заавал боловсрол заавал эзэмших ёстой байдаг. Тус улсад боловсролын хоёр салбар байдаг: төрийн (үнэгүй боловсрол) болон хувийн (төлбөртэй боловсролын байгууллага, хувийн сургууль).

Сурагчид заавал эзэмших боловсролын дараа 2 жилийн /6 дахь хэлбэр/, А түвшний гэрчилгээ, Их сургуулийн бэлтгэл ангийн гэрчилгээ олгох, Бизнес, Технологийн боловсролын Хэлтсийн гэрчилгээ авах сургалтад мөн үргэжлүүлэн суралцаж болдог. 2008 оны Боловсрол, Ур Чадварын актаар заавал эзэмших боловсролыг олгох насыг 18 нас болгохоор зааж өгсөн байна. Энэхүү актын хэрэгжилтийг 2013 онд 17 нас хүртэл, 2015 онд 18 нас болгохоор шийдвэрлэсэн байна. Улсын сургуульд сурагчид үнэгүй суралцдаг. Мөн хувийн сургуулиуд байдаг тул эцэг эхчүүд өөсдөө аль тохиромжтой арга замаар хүүхдээ сургадаг.

Дээд боловсрол нь ерөнхийдөө бакалаврын 3 жилийн сургалттай байдаг. Дипломын дараах сургалтад хичээл заалгах, судалгааны ажил хийх, магистрийн зэрэг олгох сургалт болон филисофийн докторын сургалт нь хамгийн багадаа 3 жилийн сургалтыг хамардаг.

Дипломын зэрэг олгохын тулд Их дээд сургууль Хааны Эрх Олгох Бичиг шаарддаг ба төлбөрийн доод түвшингээр улсаас санхүүждэг.

Бага болон дунд боловсрол засварлах

Хичээлийн жил 9 сарын 1-ээс эхэлдэг. Сурагчдад заавал олгох боловсрол нь бүх 5 настай хүүхдийн төрсөн өдрөөс эхлэн хичээлийн жил төгсгөл 6-р сарын сүүлийн 5 дахь өдөр хүртэл үргэжилдэг бөгөөд 16 нас хүртэл үргэжилнэ.

Улсаас санхүүждэг сургуулийн тогтолцоо засварлах

Улсын сургууль коллежууд нь улсын татвараас санхүүждэг бөгөөд 3-18 нас хүртэлх бүх сурагчид үнэ төлбөргүй боловсрол олгодог. Харин сурагчид усан сэлэлт, театр явж тоглолт үзэх, аялалд явах зэрэг үйл ажиллагааны зардлыг өөрсдөө төлдөг. Гэхдээ энэ зардлаа сайн дураараа төлдөг. Хэрвээ сурагч төлбөр төлөх боломжгүй бол тухайн сурагчдад хөрөнгө оруулж эдгээр үйл ажиллагаанд оролцуудаг байна. Дунджаар Английн сургуулийн насны сурагчдын 93 хувь нь улсын сургуульд хамрагддаг байна.

Улсын хөрөнгө оруулалттай тодорхой тооны шашны сургууль байдаг бөгөөд энэ сургуульд шашны бүлгүүд хамрагддаг байна. Эдгээр бүлгийн ихэнх нь Английн сүм эсвэл Ромын Католик Сүмүүд байдаг. Мөн цөөн тооны улсын дотуур байртай сургууль байдаг бөгөөд сурагчид нь хоол байрандаа төлбөр төлдөг боловч энэ нь сургалтын төлбөр биш юм.

Улсаас санхүүждэг сургуулиудийн ойролцоогоор 90% нь гүнзгийрүүлсэн сургалттай байдаг ба тухай гүнзгийрүүлсэн сургалтаа олгохын тулд улсаас илүү хөрөнгө авдаг.

Суралцах жил засварлах

Нэг ангиас нөгөө анги руу дэвших явц нь ерөнхийдөө хүүхдийн биологийн наснаас хамаардаг боловч зарим шалтгааны улмаас сурагч улиран эсвэл дэвшин суралцах боломжтой.