Альберто Фүжимори

Альберто Кэн-я Фүжимори (Фүжимори Кэн-я (藤森 謙也 Fujimori Ken'ya?); 1938 оны 7 сарын 28-нд төрсөн) нь Перугийн ерөнхийлөгчөөр 1990 оны 7 сарын 28-наас 2000 оны 11 сарын 17-ныг хүртэл ажилласан улс төрч юм. Ерөнхийлөгчөөр ажиллах үедээ Перу дахь терроризмын уг үндэстэй амжилттай тэмцэж, макро эдийн засгийг тогтворжуулж чадсаныхаа төлөө[1][2][3][4] ихэд нэр хүндтэй байсан хэдий ч авторитари дэглэм тогтоож, хүний эрхийг зөрчиж байсан хэмээн хожим шүүгдсэн билээ[5][6]. Тэрээр 2008 онд төрийн эрх барьж байх үедээ үйлдсэн "хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүд"-ийнхээ улмаас шийтгэл хүлээсэн ч Перучуудын гуравны хоёр нь түүний засаглалын үе дэх Фүжиморигийн манлайллыг хүлээн зөвшөөрдөг юм[7].

Альберто Фүжимори
Фүжимори Кэн-я
Альберто Фүжимори 1999 оны 2 сарын 5-нд.
90 дэх Перугийн ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1990 оны 7 сарын 28 – 2000 оны 11 сарын 22
Vice PresidentМаксимо Сан Роман (1990–92)
Жайме Ёшияма Танака (1993–95)
Рикардо Маркес (1995–2000)
Франсиско Тудела (2000)
ӨмнөхАлан Гарсиа
ДараахВалентин Паниагуа
Хувийн мэдээлэл
Төрсөн1938 оны 7 сарын 28 (1938-07-28) (85 настай)
Перу, Лима
ИргэншилПеру, Япон
Улс төрийн намКамбио 90 (1990–1999)
Перу 2000 (2000)
Си Кумпле (2006)
Үндэсний Шинэ Нам (2007)
Эхнэр, НөхөрСузана Хигүчи (салсан)
Катаока Сатоми
Алма матерУниверсидад Национал Аграриа Ла Молина
Страсбурын Их Сургууль
Висконсин-Милуокигийн Их Сургууль

Япон гаралтай[8] Фүжимори 2000 онд авлигын асуудалд орооцолдож, албан тушаалаасаа огцрохоор оролдсоны дараа Япон руу дүрвэжээ. Учир нь түүний огцрох өргөдлийг Бүгд Найрамдах Улсын Конгресс хүлээн аваагүй бөгөөд түүнийг импичментийн үндсэн дээр огцруулахаар зэхэж байв. Перугийн шүүхээс түүнийг авилга, хүний эрхийг зөрчсөн хэргээр дуудаад байсан бөгөөд Фүжимори 2005 оны 11 сард Чилид зочилж байгаад баривчлагдах хүртлээ тийнхүү Японд хоргодсон билээ[9]. Улмаар 2007 оны 9 сард түүнийг Перуд шилжүүлж[10], шүүх ажиллагаа эхэлсэн юм.

2007 оны 12 сард Фүжимори албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн[11][12][13]. Тэрээр давж заалдсан хэдий ч Дээд Шүүх дээрх шийдвэрийг хэвээр үлдээжээ[14].

Улмаар 2009 оны 4 сарын 7-нд Фүжимори 1990-ээд онд хэт зүүний партизануудтай тэмцэх үеэрээ хүний эрхийг зөрчсөн хэргээр 25 жилийн ял авсан.

Шагнал засварлах

Эшлэл засварлах

  1. Fox, Elizabeth, and Fox, de Cardona and Waisbord, Silvio Ricardo. Latin Politics, Global Media. 2002, page 154
  2. Hough, Peter. Understanding Global Security. 2008, pages 79–80
  3. Fox News. 2007-12-08 http://www.foxnews.com/printer_friendly_wires/2007Dec09/0,4675,PeruFujimoriTrial,00.html. {{cite news}}: Missing or empty |title= (help)
  4. Fujimori's controversial career, BBC News, 18 September 2000. Accessed online 4 November 2006.
  5. Jo-Marie Burt. 2006 "Quien habla es terrorista": the political use of fear in Fujimori's Peru. Latin American Research Review 41(3):32–61
  6. "Mass sterilization scandal shocks Peru". BBC News. 2002-07-24. Retrieved 2006-04-30.
  7. "Peru court sentences Fujimori to 25 years in prison for 'dirty war'". CBC News. April 7, 2009.
  8. Fujimori secures Japanese haven, BBC News, 12 December 2000. Accessed online 29 December 2007.
  9. Conditional release for Fujimori, BBC News, 18 May 2006. Accessed online 26 September 2006.
  10. Extradited Fujimori back in Peru 22 September 2007
  11. Fujimori jailed for abusing power, BBC News, 12 December 2007. Accessed online 12 December 2007.
  12. Corte Suprema de la República. December 10, 2008. Resolution 17-2008.
  13. Peru’s Ex-President Gets 6 Years for Illicit Search, New York Times, 12 December 2007. Accessed online 12 December 2007.
  14. Emery, Alex (April 15, 2008). "Peru Supreme Court Upholds Former President's Prison Sentence". Bloomberg News. Retrieved 7 April 2009.