Александр Миллер

Александр Яковлевич Миллер (1868 онд төрж, 1940 оны 3-р сарын 16-нд Францад нас барсан) — Оросын дипломат, дорно судлаач, "төрийн жинхэнэ зөвлөх" цолтой. 1913-1916 онд Богд хаант Монгол Улсад Оросын Ерөнхий консул байсан.

Намтар засварлах

Эмчийн гэр бүлд төрсөн. 1893 онд Оросын хаант улсын Гадаад хэргийн яаманд ажилд орсон.

  • 1894—1899 — Бухар дахь улс төрийн төлөөлөгчийн газар албан ёсны орчуулагч.
  • 1899—1905 — Систан дахь Оросын дэд консул.
  • 1906 —1907- Тегеран дахь Оросын төлөөлөгчийн газар орчуулагч.
  • 1907—1908 — Английн Ливерпүүл хотод Консул.
  • 1908—1910 — Астрабад хотод Консул.
  • 1910 оны 10-р сар — 1913 оны 1-р сар — Ираны Тебриз хот дахь Ерөнхий консул.
  • 1913—1915 — Монгол Улсын Өргөө дэх дипломат ажилтан.
  • 1915—1916 — Монгол Улсын нийслэл Өргөө дэх Оросын Ерөнхий Консул.
  • 1916 — Бухарын эмиратад төлөөлөгч.
  • 1916 оны 10-р сараас Бухарын эмиратад улс төрийн төлөөлөгч.
  • 1918 онд Зөвлөлт Оросоос зугтаж Франц руу дүрвэн Парист амьдрах болов.

1940 оны 3-р сарын 16-нд Парис орчим нас барсан.

Түүний дүү Наталья Миллер (1875—1962) монголч эрдэмтэн Андрей Симуковын эх нь байсан юм.