Александр Горшков

Александр Георгиевич Горшков (1946 оны 10 сарын 8-нд Москвад төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын мөсний бүжгийн тамирчин юм. Людмила Пахомоватай хослон гулгадаг байсан тэрээр 1976 оны олимпийн аварга болсноос гадна дэлхийн аварга цолыг 6 удаа хүртжээ. Горшков 2010 оны 6 сарын 4-нд Новогорскт болсон Оросын Уран Гулгалтын Холбооны хурлаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ[1].

Александр Горшков

Уран гулгалт
Төлөөлдөг улс: Зөвлөлт Холбоот Улс ЗХУ
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Александр Георгиевич Горшков
Төрсөн огноо 1946 оны 10 сарын 8
Төрсөн газар Москва
 
Медалиуд
Өвлийн олимп
Алт Инсбрук 1976 Мөсний бүжиг
Дэлхийн АШТ
Мөнгө Колорадо-Спрингс 1969 Мөсний бүжиг
Алт Люблян 1970 Мөсний бүжиг
Алт Лион 1971 Мөсний бүжиг
Алт Калгари 1972 Мөсний бүжиг
Алт Братислава 1973 Мөсний бүжиг
Алт Мюнхен 1974 Мөсний бүжиг
Алт Гётеборг 1976 Мөсний бүжиг

Намтар засварлах

Горшков Динамо нийгэмлэгт харьяалагддаг байсан бөгөөд түүний хослон гулгагч нь эхнэр Людмила Пахомова нь байсан юм. Тэд хамтдаа 1967 оноос эхэлж гулгасан бөгөөд 1970 онд гэрлэцгээжээ. 1976 онд мөсний бүжгийн төрөл анх удаа олимпийн наадмын хөтөлбөрт багтахад оролцож, алтан медаль хүртсэн. Тамирчны замналаа өндөрлөсний дараа Горшков Олон Улсын Уран Гулгалтын Холбооны мөсний бүжгийн техникийн комиссын даргын албыг хашиж байв.

Тэр Пахомовагийн хамт Дэлхийн уран гулгалтын алдрын танхимд 1988 онд багтсан бөгөөд харамсалтай нь Пахомова хорт хавдрын улмаас 1986 онд нас барсан байсан билээ[2].

Амжилт засварлах

 
Л.Пахомова, А.Горшков нар 1969 онд

Людмила Пахомовагийн хамтаар

Тэмцээн 1966-67 1967-68 1968-69 1969-70 1970-71 1971-72 1972-73 1973-74 1974-75 1975-76
Өвлийн олимп 1st
Дэлхийн АШТ 13 6 2 1 1 1 1 1 1
Европын АШТ 10 5 3 1 1 2 1 1 1 1
ЗХУ-ын АШТ 2 2 1 1 1 1 1 1
Московские новости сонины нэрэмжит тэмцээн 1 1 1 1 1

Эшлэл засварлах

  1. "Gorshkov is the new FFKKR president, Piseev has become CEO" (in Орос хэл). Mail.ru. 2010 оны 6 сарын 4. Archived from the original on 2012-07-11. Retrieved 9 сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  2. LYUDMILA PAKHOMOVA - New York Times

External links засварлах

  Commons: Александр Горшков – Викимедиа зураг, бичлэг, дууны сан