Алаг тогоруу (Grus japonensis),( мөн Япон тогоруу , Манжуур тогоруу гэгддэг) нь Дэлхийд 2-т орох ховордсон тогоруу юм. Зүүн Азид энэхүү шувуу нь аз, урт нас, үнэнчийн бэлэгдэлд тооцогддог.

Алаг тогоруу

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тогоруутан
Овог: Тогорууныхан
Төрөл: Grus
Зүйл: G. japonensis
Латин нэр
Grus japonensis
(Statius Müller, 1776)

Алаг тогоруу 140 см өндөр, 7.7-10 кг жинтэй. Нас бие гүйцсэн нь цагаан ба толгой дээрээ улаан судалтай байна. Бүртгэгдсэн хамгийн хүнд алаг тогоруу 15 кг жинтэй байв.

Зун болон хаврын улиралд Сибирь, Монголын зүүн хойд хэсгийн нутгаар амьдарна. 2019 онд Нөмрөгийн Дархан цаазат газарт 1 хос ирж зуссан ба тухайн намар 16 ажиглагдсан. Намар орой болоход Солонгос, Хятад, Япон, Тайвань улсын нутагт нүүдэллэдэг.

Голдуу 2 өндөг гаргаж зөвхөн 1 нь л өсөж томордог ажээ.

Тэд жижиг хоёр нутагтан, хорхой шавьж, намаг цөөрөмд ургах ургамлаар хооллоно.

Цахим холбоос засварлах

  Commons: Red-crowned Crane – Викимедиа дуу дүрсний сан