Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа товчоор. АПЕК (англи. Asia-Pacific Economic Cooperation, APEC)-Ази-Номхон далайн бүс нутгийн 21 орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, либералчлах чиглэлээр хамтран ажиллах чуулган. АПЕК-ийн зорилго нь эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх, Ази Номхон далайн хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх явдал юм. Оролцогч орнуудын эдийн засаг нь дэлхийн хүн амын 40 орчим хувийг хамардаг бөгөөд ДНБ-ий 54 орчим хувь, дэлхийн худалдааны 44 хувийг бүрдүүлдэг байна.

Ногоон нь одоогоор АПЕК-ийн 21 гишүүн орон

АПЕК-ийн оролцогчид засварлах

Одоогийн байдлаар АПЕК-т 21 гишүүн орон байдаг. БНХАУ-ын бүрэн зөвшөөрлөөр Тайвань элссэн цөөхөн Олон улсын байгууллагын нэг юм. Тайванийг оролцуулахын тулд АПЕК "гишүүн орнууд" гэхээс татгалзаж "оролцогч эдийн засаг" гэсэн нэр томьёог шинээр оруулсан байна.

Оролцог эдийн засгууд Элссэн он
Австрали  Австрали 1989
Бруней  Бруней 1989
Канад  Канад 1989
Индонез  Индонез 1989
Япон  Япон 1989
Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 1989
Малайз  Малайз 1989
Шинэ Зеланд  Шинэ Зеланд 1989
Филиппин  Филиппин 1989
Сингапур  Сингапур 1989
Тайланд  Тайланд 1989
Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс 1989
Тайвань  Тайвань 1991
Хонконг  Хонконг 1991
Хятад  Хятад 1991
Мексик  Мексик 1993
Папуа Шинэ Гвиней  Папуа Шинэ Гвиней 1993
Чили  Чили 1994
Перу  Перу 1998
Оросын Холбооны Улс  Орос 1998
Вьетнам  Вьетнам 1998

Түүх засварлах

Тус холбоо нь 1989 онд Австрали, Шинэ Зеландын Ерөнхий сайд нарын санаачилгаар Австралийн Канберра хотод анх байгуулагдсан.

АПЕК нь зохион байгуулалтын хатуу бүтэц, үзэл сурталгүйгээр чөлөөт зөвлөлдөх форум хэлбэрээр байгуулагдсан. АПЕК нь өөрийн Дүрэмгүй тул хууль эрх зүйн үүднээс байгууллага гэж нэрлэх боломжгүй бөгөөд олон улсын зөвлөлдөх байгууллагын үүрэг гүйцэтгэдэг юм. АПЕК-ийн Нарийн бичгийн дарга нарын газарт Сингапурт байрладаг бөгөөд гишүүн орнуудыг төлөөлсөн ердөө 23 дипломатчаас гадна орон нутгийн 20 ажилтан багтдаг байна.

АПЕК-ийн дээд байгууллага нь анх жил бүрийн сайд нарын түвшний хурал байсан. 1993 оноос хойш АПЕК-ийн зохион байгуулалтын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын жил бүр болдог "дээд хэмжээний уулзалтууд" (албан бус уулзалтууд) болж, форумын жилийн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн, цаашдын үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлсон Тунхаглалыг батладаг болсон. Гадаад харилцаа, эдийн засгийн сайд нарын хуралдаан хол давтамжтай болдог болсон.

Чуулганы хурлаар сонгогдсон АПЕК-ийн дарга жил бүр ээлжлэн солигддог байна. Даргын чиг үүргийг дараагийн дээд хэмжээний уулзалт болох улс гүйцэтгэдэг. Захиргааны болон техникийн чиг үүргийг 1992 онд байгуулагдсан Нарийн бичгийн дарга нарын газар гүйцэтгэдэг ажээ.

1998 онд Орос, Вьетнам, Перу гэсэн гурван шинэ гишүүн АПЕК-д элссэнтэй зэрэгцэн форумын гишүүнчлэлийн тоог цаашид 10 жилийн хугацаатай нэмэгдүүлэхгүй байхаар тогтсон байна. Энэтхэг, Монгол (2005.04.02) хоёр улс АПЕК-т элсэх хүсэлтээ гаргасан. Өнөөгийн байдлаар Энэтхэг, Монгол, Колумб, Коста Рика, Пакистан зэрэг Ази, Латин Америкийн арав гаруй улс АПЕК-т элсэх албан ёсны хүсэлтээ албан ёсоор гаргаад байгаа ажээ.

АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалт засварлах

Он # Огноо Улс хот Хүлээн авагч улсын удирдагч
1989 1 11-р сарын 6–7 Австрали  Австрали Канберра Ерөнхий сайд Боб Хоке
1990 2 7-р сарын 29–31 Сингапур  Сингапур Сингапур Ерөнхий сайд Ли Куан Ю
1991 3 11-р сарын 12–14 Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос Сөүл Ерөнхийлөгч Ро Тэ Ву
1992 4 9-р сарын 10–11 Тайланд  Тайланд Бангкок Ерөнхий сайд Ананд Паньярахун
1993 1 11-р сарын 19–20 Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Блак айланд Ерөнхийлөгч Билл Клинтон
1994 2 11-р сарын 15–16 Индонез  Индонез Богор Ерөнхийлөгч Сухарто
1995 3 11-р сарын 18–19 Япон  Япон Осака Ерөнхий сайд Томичи Мураяма
1996 4 11-р сарын 24–25 Филиппин  Филиппин Сабик Ерөнхийлөгч Фидель Рамос
1997 5 11-р сарын 24–25 Канад  Канад Ванкувер Ерөнхий сайд Жан Кретийн
1998 6 11-р сарын 17–18 Малайз  Малайз Куала Лумпур Ерөнхий сайд Махатир Мохамад
1999 7 9-р сарын 12–13 Шинэ Зеланд  Шинэ Зеланд Окленд Ерөнхий сайд Женни Шипли
2000 8 11-р сарын 15–16 Бруней  Бруней Бандар Сери Бегаван Султан Хаснал Болкия
2001 9 10-р сарын 20–21 Хятад  Хятад Шанхай Ерөнхийлөгч Жианг Земин
2002 10 10-р сарын 26–27 Мексик  Мексик Лос Кабос Ерөнхийлөгч Висенте Фокс
2003 11 10-р сарын 20–21 Тайланд  Тайланд Бангкок Ерөнхий сайд Таксин Шинаватра
2004 12 11-р сарын 20–21 Чили  Чили Сантьяго Ерөнхийлөгч Рикардо Лагос
2005 13 11-р сарын 18–19 Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос Пусан Ерөнхийлөгч Ро Мо Хён
2006 14 11-р сарын 18–19 Вьетнам  Вьетнам Ханой Ерөнхийлөгч Нгуен Мин Триет
2007 15 9-р сарын 8–9 Австрали  Австрали Сидней Ерөнхий сайд Жон Ховард
2008 16 11-р сарын 22–23 Перу  Перу Лима Ерөнхийлөгч Алан Гарсиа Перез
2009 17 11-р сарын 14–15 Сингапур  Сингапур Сингапур Ерөнхий сайд Ли Хсиен Лоонг
2010 18 11-р сарын 13–14 Япон  Япон Ёкохама Ерөнхий сайд Наото Кан
2011 19 11-р сарын 12–13 Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Хонолулу Ерөнхийлөгч Барак Обама
2012 20 9-р сарын 9–10 Оросын Холбооны Улс  Орос Владивосток Ерөнхийлөгч Владимир Путин
2013 21 10-р сарын 5–7 Индонез  Индонез Бали Ерөнхийлөгч Сузило Бамбанг Юдхойоно
2014 22 11-р сарын 10–11 Хятад  Хятад Бээжин Ерөнхийлөгч Ши Жиньпин
2015 23 11-р сарын 18–19 Филиппин  Филиппин Пасай Ерөнхийлөгч III Бениньо Акино
2016 24 11-р сарын 19–20 Перу  Перу Лима Ерөнхийлөгч Педро Пабло Куцински
2017 25 11-р сарын 10–11 Вьетнам  Вьетнам Да Нанг Ерөнхийлөгч Тран Дай Куанг
2018 26 11-р сарын 17–18 Папуа Шинэ Гвиней  Папуа Шинэ Гвиней Порт Морсби Ерөнхий сайд Петер О'Нил
2019 27 11-р сарын 16–17 (больсон) Чили  Чили Сантьяго Ерөнхийлөгч Себастьян Пинера
2020 27 11-р сарын 20 Малайз  Малайз Куала Лумпур (зайнаас) Ерөнхий сайд Мухиддин Ясин
2021 7-р сарын 16 Шинэ Зеланд  Шинэ Зеланд Окленд (зайнаас) Ерөнхий сайд Жасинда Ардерн
28 11-р сарын 12
2022 29 11-р сарын 18–19 Тайланд  Тайланд Бангкок Ерөнхий сайд Прайут Чан-о-ча
2023 30 11-р сарын 15–17 Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Сан Франциско Ерөнхийлөгч Жо Байден
2024 31 TBA Перу  Перу Куско Ерөнхийлөгч Дина Болюарте
2025 32 TBA Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос TBA Ерөнхийлөгч Ён Сук-ёол
2026 33 TBA TBA TBA TBA

Монгол Улс-АПЕК засварлах

Монгол Улс АПЕК-ийн гадаад худалдааг дэмжих, эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр гэсэн 4 ажлын хэсэгт зочны статустай оролцож байна.

Монгол Улс 2005 оны 4-р сарын 2-нд АПЕК-т элсэн хүсэлтэй байгаа тухай өргөдлөөө өгсөн.