Ааруул нь цагаан идээ буюу аарцаар хийдэг Монголчуудын уламжлалт хүнсний бүтээгдэхүүн юм.

Хадмал
Монгол үсгээр
монгол кирилл.ааруул
Дорноговийн малчин айлын ааруул

Ааруулыг хийхдээ буцалгасан тараг, нэрмэлийн цагааг тусгай уутанд шүүж аарц гаргаж авна. Аарцыг бага зэрэг сүүгээр амталж, хүчлэгийг нь багасган базаж, шахах, шүүх зэргээр нягтруулж ааруул хийдэг. Ааруул нь уураг тос, С, Д, В, А амин дэмээр баялаг.

Төрөл ангилал засварлах

Сайн шахаж шүүсэн аарцаар зүсэх, базах, тусгай хэвэнд шахах зэргээр ааруул тавина. Ааруулыг ерөнхийд нь:

  • Чихэртэй ааруул
  • Чихэргүй ааруул гэж ангилна.

Мойл, тошлой, нэрс, хад зэрэг байгалийн зэрлэг жимс эсвэл янз бүрийн жимсний чанамалтай холих замаар олон төрлийн ааруул хийдэг.

Хэлбэр хэмжээний ангилал засварлах

  • Хурууд
  • Сүүн хурууд
  • Зоосон ааруул
  • Базмал ааруул
  • Хорхой ааруул
  • Дөрвөлжин ааруул
  • Дугуй ааруул

Гарал үүслийн ангилал засварлах

  • Тэмээний хурууд
  • Ямааны ааруул (Ямааны бор ааруул)
  • Сарлагийн ааруул (Сарлагийн цагаан ааруул)

Шинж чанарын ангилал засварлах

  • Хатуу ааруул
  • Зөөлөн ааруул
  • Тос даасан зөөлөн ааруул

Мөн үзэх засварлах

Н.Дариймаа, Монгол айлын ширээний ном, 2008

Гадаад холбоос засварлах